Хэдийгээр бид нийслэл хотдоо төрж, өсч, ажиллаж, амьдарч байгаа ч өнөөгийн хөгжлийн өндөр хурдыг гүйцэж хаана, юу шинээр буй болж байгааг тэр бүр мэдэж чаддаггүй. Тэгвэл таны ажлын ойролцоо ямар coffee shop шинээр нээгдсэнийг, ямар гайхалтай үйлчилгээнүүд шинээр бий болж буйг, мэдээж бас шинэ брэндүүдийн талаарх цоо шинэхэн мэдээллүүдийг Нийслэл guide сэтгүүлийн хамт олон байнгын эрэл хайгуулын үр дүнд олж мэдэж, мэдээлж байдаг билээ.
Нийслэлчүүд та бүхнийхээ мэдлэгт үргэлж “update” хийхийн төлөө бид шамдан ажиллаж, нэг хэв маягт баригдахгүйгээр олон талын мэдээ мэдээллийг хүргэх бодлогыг баримталдаг.
Түгээлтийн суваг:
-Худалдааны төвүүд (Олон улсын билетийн касс,хүнс болон барааны дэлгүүрүүд г.м.)
-Үйлчилгээний төвүүд (Гоо сайхны салон,эмнэлэг,автомашин засварын газар,авто угаалгын төв,банк,үзвэр үйлчилгээний газар,ресторан,кофе шоп г.м.)
-Амралт чөлөөт цаг өнгөрөөх газрууд (Караоке,гольф,боулинг,зочид буудал.фитнесс центр г.м.)
"НийслэлGuide"-ийн онцлог:
Сэтгүүлчдийн нийтлэлүүд нь үнэн зөв мэдээ мэдээллийг багтаахаас гадна өөрсдийн өвөрмөц бичлэгийн хэлбэр, давтагдашгүй үзэл санааг шигтгэсэн байна. Энэ нь уншигчдад сонирхолтой, хэрэгцээтэй байхаас гадна зөв сонголт хийхэд нь туслах хөтөч болох юм.